Цаг үеийн мэдээ

МҮОХ-ны ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг Парис 2024 наадмын үеэр зохиогдсон “Qatar Night” арга хэмжээнд оролцлоо. Тэрээр уг арга хэмжээг зохион байгуулагч Катарын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч Шэйх Жоаан Бин Хамад Ал-Танитай уулзаж, Монголд дахин зочлохыг урьснаас гадна Олимпын дүрвэгсдийн шигшээ багт үзүүлж буй дэмжлэгт нь талархал илэрхийллээ.

Катарын үндэсний олимпын хороо нь 2017 онд Олимпын дүрвэгсдийн сан (Olympic Refugee Foundation)-ийг хамтран үүсгэн байгуулагч байгууллага бөгөөд хамгийн том санхүүжүүлэгчдийн нэг юм. Энэ удаагийн наадамд дэлхий даяарх орон гэрээ орхин дайжиж буй 100 сая гаруй иргэдийн төлөөлөл болсон 37 тамирчин 12 спортын төрөлд оролцож байна. 

Мөн уг арга хэмжээний төгсгөлд Катарын ҮОХ-оос Олимпын хөдөлгөөнийг үүсгэн байгуулагч Пьер Де Кубертиний гар бичмэл, захидлуудыг эмхэтгэн анх удаа араб хэл дээр орчуулан гаргаж байгаагаа зарлажээ.

Таны сурталчилгаа