Францын нийслэл Парис хотын Марсын талбайн дэргэд байрлах 10000 метр квадрат томоохон түр байгууламж ордонд маргааш “Парис-2024” зуны олимпын наадмын чөлөөт бөхийн тэмцээн эхэлнэ.
Дэлхийн 61 орны 291 бөхчүүд сонгомол болон чөлөөтийн эрэгтэй, эмэгтэй жинд 18 багц медалийн эздийг тодруулна. Чөлөөт бөхийн төрөл нь “Парис -1900” олимпын наадмаас эхлэн албан ёсны төрлүүдийн нэг болсон юм. Харин манай улс 1964 оны Токиогийн олимпын наадамд анхлан өрсөлдөж өнөөдрийг хүртэл олимпын наадмаас 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртээд байна. Манай улсаас маргааш Дэлхийн аваргын мөнгөн медальт, ЦЕГ-ын Хүч спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Э. Дэлгэрмаа баг тамирчдын салхийг хагалж олимпын дэвжээнд өрсөлдөнө!
Гэрэл зургийг: www.olympic.com