Цаг үеийн мэдээ

Олимпын наадмын жүдо бөхийн төрөлд оролцсон тамирчид эх орондоо ирлээ. Энэ үеэр олимпын наадмын мөнгөн медаль хүртсэн Б.Баасанхүүгээс сэтгэгдлийг нь сонслоо.

-Эх орондоо олимпын мөнгөн медаль аваад ирлээ. Сэтгэгдлээ хуваалцаач?

-Эх орондоо ирэх сайхан байна. Олимпын мөнгөн медаль хүртсэндээ их баяртай байна.

-Алтан медалийн төлөө барилдахдаа хэрхэн төлөвлөж байв?

-Бодож байсан зүйлүүдээ бүгдийг нь хийж барилдсан. Финалын барилдаанд бэлдсэн зүйлээ 10 хувь хараахан хийж чадаагүй. Бүх тусалж дэмжсэн хүмүүстээ баярлалаа. Баг хамт олон болон багш нартаа баярлалаа. 

-Хамгийн хүчтэй өрсөлдөгч хэн байв?

-Финалын барилдаанд барилдсан Японы бөх Цүнода Нацүми байсан. Эндээс явахдаа ч тэр хүнтэй финалдана гэж бодож төлөвлөөд явсан. 

-Таны өмнөөс Бундмаа дасгалжуулагч их баяртай байх шиг харагдсан. Дасгалжуулагчтайгаа юу гэж ярилцаад гарав?

-Манай эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагч Бундмаа багш маань байгаа. Ахлах дасгалжуулагч нь Х.Болдбаатар багш. Багш нар тамирчидтайгаа сайн тулж ажилладаг. Тамирчидтайгаа маш сайн ярилцдаг. Багш нартаа маш их баярлалаа. 

-Эх орондоо ирэхэд ийм олон хүн хүлээж авна гэж бодсон уу?

-Ийм их хүн ирнэ гэж бодоогүй. Үнэхээр сэтгэл хөдөллөө. Тэгээд олимпод оролцож буй үлдсэн тамирчдаа сайхан ерөөлийн үгээр дэмжицгээе. Амжилт хүсье.

Таны сурталчилгаа