Цаг үеийн мэдээ

Монгол тамирчид спортын сэтгэлзүйч, хоолзүйчгүй явсан гэв үү?

Спортын сэтгэл судлал. Эртний Грекийн үеэс л тамирчдын бэлтгэл, төвлөрөл, зохицуулалт тайвшрал зэргийг тэмцээнд зориулан бэлддэг байв. Тэгэхээр МЭӨ 776 оноос бараг эхлэлтэй шинжлэх ухаан. Ялангуяа олимп гэх өндөр зэрэглэлийн тэмцээнд оролцож байгаа тамирчид нэг түвшинд бэлтгэгдсэн байдаг. Тэдний идэж буй хүнс, бэлтгэж байгаа техник авч байгаа мэдээлэл гээд бүгд нэг стандартад байдаг. Ганц ялгарах зүйл нь сэтгэлзүй. Спортын тавцанд спортын сэтгэлзүйчийн хэрэгцээ ийм өндөр түвшинд хүртэл хөгжсөн.

Олон нийтийн сүлжээнд манай баг тамирчид хоолзүйч, сэтгэлзүйчгүй явсан гэх мэдээлэл гарсан. Энэ талаар Олимпын мөнгөн медаль хүртээд эх орондоо ирсэн жүдогийн тамирчин Б.Баасанхүү “Бид тэмцээн бүрт сэтгэлзүйч, хоолзүйчтэй явдаг. Олимпод тамирчидтай цуг спортын сэтгэлзүйчид болон xоолзүйч нар цуг яваагүй. Тэмцээнд ороxоосоо өмнө онлайнаар xолбогддог байсан” гэлээ. Тэгэхээр манайханд хуваарилагдсан албаны 16 мандат дунд сэтгэлзүйч, хоолзүйчид багтаагүй гэсэн үг үү?

Сэтгэлзүйн асуудал тамирчдын дунд бэртэл гэмтлээс ч түгээмэл тохиолддог. Сэтгэцийн эрүүл мэндийн байдлаас болж олимпод оролцохоос ч татгалзах тохиолдол байдаг. Тиймээс дэлхийн бусад улс орнууд спортын сэтгэлзүйч, хоолзүйч нарын бүтэн багийг бэлдэн олимпод авч явдаг. Ийм нийтлэг туршлагууд дэлхий дахинд байхад Олимпын хороо уг асуудалд хойрго хандав уу?

Б.АМАР

Таны сурталчилгаа