Энэ оны наймдугаар сарын 6-ны шөнө 02:20 цагт “ГССҮТ-д автомашинд дайруулсан хүн ирээд эмчлэгдэж байгаад нас барлаа” гэх дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн.
Дээрх дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явуулахад энэ оны наймдугаар сарын 5-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт иргэн “Б” нь Prius-20 маркийн автомашиныг жолоодон явахдаа зам тээврийн осол гаргажээ.
Тодруулбал, Иргэн "Б" нь Prius-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдалтай хэвтэж байсан иргэн “Г”-ийн дээгүүр давж, улмаар хохирогчийг чирч замаас гарган хэргийн газрыг орхин зугтаасан гэмт хэргийг илрүүлэн, холбогдох мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.