2024 оны 8-р сарын 8-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Санхүүгийн хувьд алдаа гарч магадгүй тул хэзээд анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна. Мөрөөдөл, бодит байдал хоёроо ялгаж салгаж сурах хэрэгтэй. Сэтгэл хөдлөлдөө автах юм бол том эрсдэл үүрч мэднэ. Өөрөө өөрийгөө хуурч, хий тайвшруулах хэрэггүй. Ямар ч үед эерэг сөрөг хандлага хамтдаа үүсэхийг тооцоолж бай.
Үхэр: Таныг үйл хөдлөл, үг хэлний алдааг хүлээх мэт нөхцөл байдалтай байна. Энэ нь таныг тойрон хүрээлж буй хүмүүсийн зүгээс ирэх сөрөг хандлагуудын илрэл үйлдэл юм. Албан тушаалаа өөрчлөх тухай ярихад цаг нь болоогүй байна. Хэрэв та одоогийн байр сууриндаа сэтгэл хангалуун биш байгаа бол хэн нэгэнд гомдоллож, буруутгах хэрэггүй.
Ихэр: Хууран мэхлэлтээс болгоомжил. Худал амлалт, үнэнч бус байдал гарч магадгүй. Алдаа гаргахаас зайлсхийхийн тулд хөрөнгө мөнгөтэй холбоотой ажил болон албан бичиг хэргийн бүрдүүлэлтэд анхааралтай хандаарай. Өнөөдөр аливаа харилцаа, уулзалтаа цөөрүүлж, шинэ эрэл хайгуулаа ч түр орхи. Хамгийн гол зүйл дээр анхаарлаа төвлөрүүл.
Мэлхий: Нийгмийн харилцааны сайн муу бүгдийг шууд амьдралд тусгаж авах хэрэггүй. Өөрийн үзэл бодол, итгэл үнэмшилдээ үнэнч байж аливаа буруу зүйлд автахгүй байхыг зөвлөж байна. Олон нийтийг хамарсан аливаа ажил бүхэн амжилттай байж, танд урам зоригийг бэлэглэх болно. Санхүүгийн байдал тань өсөн нэмэгдсэнээр ажил болон амьдралд ихээхэн нөлөө үзүүлнэ.
Арслан: Бүх хүн зөн билигтээ итгэхийг хүснэ. Гэхдээ хэт мэдрэг эмзэг байх бөгөөд өчүүхэн зүйлд ч хямарч мэдэхээр байна. Багаар хамтран ажиллахад туйлын таатай үе. Хэдий эрч хүчтэй байсан ч хэрэгтэй хүмүүсийн оролцоотой хамтын бүтээл тань амжилт дагуулах болно. Ахмад настнууд сэтгэл санааны хувьд тогтвортой байхгүй бол эрүүл мэндийн байдал тавгүйтнэ.
Охин: Дуусгаж амжаагүй ажил өнөөдрийн ихэнх цагийг авна. Таны эргэн тойрны хүмүүсийн хандлага урд урдынхаас илүү таатай байна. Зарим төлөвлөөгүй худалдан авалт тань оновчтой байх бөгөөд танд ирээдүйд их ашиг авчрах болно. Үйлчилгээний байгууллагад ажилладаг хүмүүс ачаалал ихтэй бөгөөд санаа зовох зүйл ч элбэг байна.
Жинлүүр: Ажил хэргийн харилцаагаа бататгах, гарсан үр дүнгээ ярилцах, ирээдүйгээ төлөвлөхөд таатай өдөр. Өмнө нь дутуу үлдээсэн бүхий л ажлаа гүйцээж, алдаа оноондоо дүгнэлт хийх нь тохиромжтой. Таныг хэн нэгний илгээсэн гэнэтийн бэлэг аз жаргалтай болгоно. Гэр бүлийн хүрээнд ямар нэгэн баяр тэмдэглэж, найз нөхөд ойр дотнын хүмүүстэйгээ хөгжилдөнө.
Хилэнц: Санхүүгийн дэмжлэг хэрэгтэй хүмүүсийн хүсэлт биелэх болно. Нөлөө бүхий хүмүүс эсвэл нэр хүндтэй ах дүүсийн дэмжлэгийг авна. Ойр дотнынхонтойгоо харилцах харилцааг сайжруулах нь амжилтын гүүр байх бололтой. Ажил хэргийн хувьд ямар ч саад бэрхшээл тулгарсан үйл ажиллагаагаа цалгардуулж, үргүй зарлага гаргахгүй байхыг зөвлөж байна.
Нум: Гаднаас ирэх сөрөг нөлөө нь эмх замбараагүй байдал үүсгэж уур амьсгалыг орвонгоор нь өөрчилж мэдэх юм. Үүссэн нөхцөл байдлыг урьдчилж бодох үнэлэх боломжийг олгохгүй байх. Ямар ч тохиолдолд төлөв түвшин, тайван амгалан байхыг зөвлөж байна. Хайр дурлалын харилцаагаа илүү сайхан болгохын тулд амьдралын чухал шийдвэр гаргахад хүрнэ.
Матар: Ахмад настан, аав ээжээ баярлуул. Сүм хийдийн газраар явж буян үйлд. Үр хүүхэд ойр дотнын хүмүүсийн хувьд багахан бэлэг ч ихээхэн сэтгэлийн баяр хөөр өгөх болно. Улиг болсон асуудлыг сөхөж маргаан дэгдээх хэрэггүй. Энэ нь ирээдүйг тань харлуулах болно. Өвчин эмгэг удаан хугацаанд үргэлжлэх нигууртай тул эрүүл мэнддээ сайтар анхаараарай.
Хумх: Ихэнх цагийг өөртөө зориулах ч зарим нэг шалтгааны улмаас завгүй ажиллах хэрэг ч гарч мэднэ. Бусадтай зөвлөлдөх шаардлага тулгарвал, нөхцөл байдлаа сайн тайлбарла. Ямар ч хэцүү үед зөв сонголт хийхэд тусалдаг найз нөхөд хажууд тань байх болно. Эрүүл мэндээ анхаар. Хоол хүнсээ тохируулан идэж, нойроо сайн аваарай.
Загас: Ихэнх цагийг өөртөө зориулах ч зарим нэг шалтгааны улмаас завгүй ажиллах хэрэг ч гарч мэднэ. Бусадтай зөвлөлдөх шаардлага тулгарвал, нөхцөл байдлаа сайн тайлбарла. Ямар ч хэцүү үед зөв сонголт хийхэд тусалдаг найз нөхөд хажууд тань байх болно. Эрүүл мэндээ анхаар. Хоол хүнсээ тохируулан идэж, нойроо сайн аваарай.