Тарваган тахал нь мэрэгч амьтдаас хүнд халддаг аюулт гоц халдварт өвчин юм. Тарваган тахлаар тарвага, зурам, үхэр огдой, үлийн болон оготно, чичүүл зэрэг мэрэгчдээс гадна өвчтэй тарвага агнах, арьсыг нь өвчих, махыг нь эвдэх зэрэг үйл ажиллагааны явцад арьс салстын бүтэн байдал алдагдсан үед болон өвчтөнийг асрах, сувилах, халдвартай эд, зүйлстэй хамгаалах өмсгөлгүйгээр харьцсанаас хүн арьсны болон булчирхайн хэлбэрийн тахлаар өвчилдөг. Шинж тэмдэг нь өндөр халуурах, чичрэх, ханиах, амьсгалахад хүндрэлтэй болж, цустай цэр гарна. Эдгээр шинж тэмдэг илэрсэн тохиолдолд яаралтай эрүүл мэндийн байгууллагад хандана уу.