ХУД-ийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай "Номинреолтор" ХХК-ийн эзэмшлийн 69.944 м.кв газраас 7000 м.кв газрыг нийслэл авч, 640 хүүхдийн сургууль барих асуудлаар хотын дарга Х.Нямбаатар тус компанийн удирдлагуудтай уулзаж, зөвшилцлөө.
Тодруулбал, тус 69.944 м.кв газрыг "Номинреолтор" ХХК 2020 оноос 15 жилийн хугацаатай эзэмшиж байгаа юм. ХУД-ийн 18 дугаар хороонд сургуулийн насны 3000 гаруй хүүхэд байдаг бөгөөд тус компанийн эзэмшиж буй газрын 7000 м.кв газарт 640 хүүхдийн суудалтай улсын сургууль барих зураг төслийг 2022 онд гаргаж, санхүүжилтийг шийдвэрлэсэн. Гэвч газрын асуудлаар "Номинреолтор" ХХК-тай зөвшилцөлд хүрээгүйн улмаас сургуулийн барилгын ажил эхлээгүй хоёр жил гаран болсон юм.