Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хорооны Маршлын гүүрний баруун талд “Туул” голд 1 хүн живчихсэн урсаад явж байна гэсэн дуудлагыг наймдугаар сарын 7-ны өдрийн 11:58 цагт Онцгой байдлын газарт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 15 км замыг туулан 12:23 цагт очиж иргэн Б/29 настай, эмэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг эхлүүлж Маршлын гүүрнээс баруун зүгт 1 км зайд модонд гацсан байдалтай байсныг 15:50 цагт олж, цогцсыг гарган тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шилжүүлэн өгсөн.