Цаг үеийн мэдээ

Улаанбаатар хот орчмоор наймдугаар сарын 10, 11-нд усархаг аадар орох төлөвтэй байгааг ЦУОШГ-аас мэдээлсэн. Иймд мэргэжлийн байгууллагуудаас өгч буй сэрэмжлүүлэг мэдээллийг цаг тухай бүрд нь авч, болзошгүй үер ус, аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Цаг агаарын мэдээ болон Сэрэмжлүүлэг мэдээг тогтмол хүлээн авах

Гол, усны ойролцоо байрлах бол эргээс 100 метр зайтай хол байрлах

Хүүхдийг гол, усны ойр тоглуулахдаа хараа хяналтаа сайжруулах

Согтууруулах ундаа хэрэглэсэн үед гол, усанд орохгүй байх

Өндөр хүчдэл, цахилгаан шонгийн ойр орчимд байрлахгүй байх

Үерийн далан ам, уулын бэл дагуу суурьшихгүй байх

Зөвшөөрөгдсөн гарц, гармаар зорчихыг зөвлөж байна.

Таны сурталчилгаа