“Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарь”-ийн дагуу иргэний шилжилт хөдөлгөөнийг 8 дугаар сарын 12-ноос зогсоож, 10 дугаар сарын 12-ноос сэргээнэ.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд сонгуулийн байгууллагын ажилтан, итгэмжлэгдсэн ажилтан, мэдээллийн технологийн багийн гишүүн, даамал, санал авах байр болон сонгуулийн үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангахаар ажиллаж байгаа цагдаагийн албан хаагч болон нэр дэвшигчийн менежер, шадар туслагч нь сонгуулийн нэг хэсгээс нөгөө хэсэгт шилжих бол санал авах өдрөөс 14-нөөс доошгүй хоногийн өмнө сонгогчийн шилжилтийг хийлгэж болохоор заасан. Харин Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуульд ийм зохицуулалт байхгүй. Өөрөөр хэлбэл, ирэх даваа гаригаас хойш шилжилт хөдөлгөөн хийхгүй юм.