Цаг үеийн мэдээ

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас сэрэмжлүүлэг гаргажээ. Уг сэрэмжлүүлэгт "Сэрэмжлүүлэг Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, сошиал, нийгмийн сүлжээнд сүүлийн үед тус яамны нэрийг барьж цагийн ажилд бүртгэх, зуучлах болон гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах нэрээр иргэдийг төөрөгдүүлэх, хуурч мэхлэх, мөнгө авах, залилангийн шинжтэй үйлдлүүд олноор гарч байна. 

Цагийн ажилд бүртгэх, ажилд зуучлах үйлчилгээг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын албан ёсны “ажил зуучлалын онлайн портал” болох www.ejob.gov.mn платформ, аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтэс болон хөдөлмөрийн хувийн биржүүдээр дамжуулан үзүүлдэг. 

Иймээс иргэд Та бүхнийг дотоод болон гадаад улсад хөдөлмөр эрхлэхээр зуучлуулах тохиолдолд бусдад залилуулахаас урьдчилан сэргийлж, тус яамнаас зөвшөөрөл авсан эрх бүхий байгууллага мөн эсэхийг нягтлан үйлчлүүлэхийг зөвлөж байна" гэжээ. 

Таны сурталчилгаа