2024 оны 8-р сарын 9-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Хичээл зүтгэл болон үүрэг хариуцлагаа ухамсартайгаар биелүүлэх нь ирээдүйд таныг гялалзсан амжилтад хүргэх зам мөр тань байх болно. Гэвч бага зэргийн алдаа нь ч таны амжилтад ихээхэн нөлөөлөх тул бүх зүйл дээр анхааралтай, сэтгэлээсээ хийх хэрэгтэй. Алдагдсан хайр эргэж ирэх буюу удаан хайрласан хүнтэйгээ уулзана.
Үхэр: Таны удаан хичээсэн хичээл зүтгэл талаар болж магадгүй нөхцөл байдал үүснэ. Гэвч хамтрагчтайгаа хамтаар бодож гаргасан гаргалгаа нь асуудлыг нэг их хор уршиггүйгээр эвтэйхэн шийдвэрлэж чадна. Таныг хамгийн сайн мэргэжилтнээс туршлага судлах, зөвлөгөө авах талаар бодолцож үзэхийг зөвлөж байна. Харин хайртай хүнээсээ илүү ихийг хүсэх хэрэггүй.
Ихэр: Гэр бүлд бага зэргийн маргаан гарах, ойр дотнынхоо хүмүүстэй үл ойлголцох байдал үүсэж магадгүй. Хэрэв иймэрхүү асуудал гарвал аль болох буулт хийх хэрэгтэй. Ингэснээр та амар тайван байдлыг гэр бүлдээ бий болгож чадах юм. Гэхдээ хэт өгөөмөр зан нь эргэн тойрны хүмүүсийг бэлэнчлэх сэтгэлгээтэй болгох хандлагатайг санаарай.
Мэлхий: Энэ өдөр сэтгэл санааны тэнцвэргүй байдал нь өөрийн шунал хүслийн дагуу явахыг эрмэлзэх хандлага руу түлхэнэ. Ойрын хүмүүстэйгээ маргахад хүргэнэ. Ажил мэргэжилдээ чадварлаг нэр хүндтэй хүмүүс олны анхаарлын төвд байна. Ажил хэргийн харилцаанд таатай байна.
Арслан: Эргэн тойрны нөхцөл байдлаа ойр дотнын хүнийхээ санаачилгаар сайжруулах болно. Гэхдээ бусдын зөвлөгөөг шууд дагах, тусгай саналыг заавал хүлээн авах хэрэггүй. Зарим үед өөрийнхөө мэдрэмж, зөн совингоор асуудлыг шийдэхэд оновчтой байх болно. Энэ өдөр эрүүл мэнд асуудалд орвол нэлээд хямарч магадгүй.
Охин: Санхүүгийн байдал сайжирч, өөрийн төлөвлөгөөгөө хугацаанаас нь өмнө эхлүүлж ажил хэрэг болгоно. Зарим нэг хүмүүс удирдлагын зүгээс үнэлгээ авч, урамшуулал хүртэж мэднэ. Хамтран хийсэн ажил бүтэмжтэй байх бөгөөд ганцаарчлан сэдсэн зүйл тааруухан байх магадлалтай. Хэт зөрүүдлэх, хүчээр асуудлыг шийдэх гэсний хэрэггүй.
Жинлүүр: Уйтгартай нөхцөл байдлыг мэдрэх болно. Ямар нэг тодорхой шалтгаан олж харахгүй бөгөөд энэ нь зөвхөн таны сэтгэл санааны байдалтай шууд хамааралтай байна. Хэн нэгний дуу хуур, инээд хөөртэй байдал нь таны нөхцөл байдлыг орвонгоор нь эргүүлж, таагүй сөрөг хандлагыг үлдэн хөөнө.
Хилэнц: Сэтгэл санаа хямрах тул сул дорой байдлыг мэдэрнэ. Өөрийгөө нөхцөл байдлыг мэддэг хэмээн хэнэггүй загнах хэрэггүй. Хамгийн гол асуудлаа зөв тодорхойлох нь танд тус болно. Ямар нэгэн асуудал хувийн амьдралд тань гарч ирнэ. Гэр бүлд таны оролцоогүйгээр гэнэтийн өөрчлөлт гарч магадгүй. Уур бухимдлаа сайн барь.
Нум: Алсыг зорьсон ажил үйлс тань бүтэмжтэй байж, тасралтгүй зүтгэсэн чармайлт талаар болохгүй. Энэ хүсэл зориг тань ирээдүйд ихээхэн ашиг тусаа өгөх болно. Хамгийн ойрын хүнтэйгээ зөвлөлдөх шаардлага тулгарч магадгүй тул боломжийг хайж байгаад илэн далангүй ярилцаарай. Замд тулгарсан саад бэрхшээлийг хамтын хүчээр даван туулаарай.
Матар: Техникийн мэргэжлийн болон уран бүтээлч хүмүүсийг од эрхэс ивээж байна. Сэтгэн бодох чадвар улам нэмэгдэж, эрч хүч дүүрэн байна. Амьдралын эрч хүч өндөр түвшинд байх тул ажлын үр дүн өсөн нэмэгдэнэ. Хайрын болзоо сэтгэл хангалуун байдлаар өрнөнө. Хайртай хүндээ цаг зав харамгүй гаргаарай.
Хумх: Сэтгэл татах чадвар тань бусдад эергээр нөлөөлж, ярилцлага уулзалтууд үр дүнтэй болно. Бүтээлч сэтгэлгээ тань хамтын ажиллагааны үр дүнг амжилтад хүргэнэ. Таны эрч хүчтэй байдал бусад хүмүүст үлгэр дуурайл болж чадна. Хайр дурлалын асуудал бүтэмжтэй шийдэгдэхээр байна.
Загас: Өөрийгөө хэт дөвийлгөх үзлээсээ салж чадвал таны хүрээлэл нэмэгдэж, байр суурь тань урагштай байх болно. Харин буруу хандлага тань бусдыг өөрөөсөө холдуулахад хүргэнэ. Хүч хөдөлмөрөө зөвхөн ажилдаа зориулсан хэвээр байвал боловсрол мэдлэгээ ахиулах боломж хаагдмал болно. Иймээс өөртөө цаг заавал гаргаарай.