Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:
08-р сарын 8-9-нд шилжих шөнө Өвөрхангайн нутаг, Төв аймгийн баруун өмнөд хэсгээр, 9-ний өдөр Өвөрхангайн зүүн, Төв аймгийн өмнөд, Өмнөговийн зүүн хэсэг, Дундговь, Говьсүмбэр, Дорноговийн нутгаар их бороо орно.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
09-нд төв болон говийн аймгуудын нутгаар, 10-нд нутгийн зүүн хагаст үргэлжилсэн усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул, аянга цахилгаан, нөөлөг салхи, уруйн үер, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
2024 оны 08-р сарын 08-ны 20 цагаас 08-р сарын 09-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр, өдөртөө төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи: Баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр +4...+9 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндий, Дорнод-Дарьгангийн тал нутгаар +14...+19 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +20...+25 градус, бусад нутгаар +9...+14 градус, өдөртөө Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +15...+20 градус, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Ерөө, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангийн тал нутгаар +23...+28 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +29...+34 градус, бусад нутгаар +18...+23 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +14...+16 градус, өдөртөө +18...+20 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +12...+14 градус, өдөртөө +18...+20 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +10...+12 градус, өдөртөө +16...+18 градус дулаан байна.