Монголын Хөлбөмбөгийн Холбооны Футзалын Ордонд Хүүхдийн X Наадам амжилттай зохион байгуулагдаж байна.
Д.Нанжид дасгалжуулагчаар удирдуулсан хөвгүүдийн баг өнөөдөр БНХАУ-ын багтай тоглож 8-1 харьцаатайгаар хожил байгууллаа. Наадмын хүрээнд медалийн өнгийг шийдэх чухал тоглолт маргааш зохион байгуулагдана.
Хүүхдийн Х Наадам нь охид/хөвгүүдийн хоёр төрлөөр зохион байгуулагдах ба маргааш МХБХ-ны Футзалын Ордонд Э.Шинэбаяр дасгалжуулагчтай охидын баг ОХУ-ын багтай тоглох хуваарьтай байна.