Цаг үеийн мэдээ

Сэлэнгэ Бодонгууд баг шинээр гурван тоглогч багтаа элсүүлжээ. Өнгөрсөн улиралд хамтдаа тоглож, хагас шигшээ цувралд хүрсэн Н.Батбаяр, Б.Энхсайхан, Э.Цэрэнбаатар нар Бодонгууд эгнээнд нэгдэж, албан ёсоор гэрээ байгууллаа.

Сэлэнгэ Бодонгууд багийн хувьд өнгөрсөн улиралд анх удаа дээд лигт өрсөлдөж, чамлахааргүй ажмилт үзүүлсэн. Энэ улирлын тухайд өндөр түвшний гурван тоглогч ийн багтаа элсүүллээ.

Сэлэнгэ Бодонгууд багт элссэн тоглогчдын өнгөрсөн улирлын гол статистик үзүүлэлт:

Н.Батбаяр - 9.4 оноо, 3.2 самбар, 1.6 оновчтой дамжуулалт, 36.6 гурван онооны шидэлтийн хувь.

Б.Энхсайхан - 4.2 оноо, 1.5 самбар, 2.6 оновчтой дамжуулалт

Сэлэнгэ Бодонс багт элсэж буй эдгээр гурван тоглогч 3х3 сагсанбөмбөгийн “Завхан Сайнскор” мэргэжлийн багийн төлөө мөр зэрэгцэн тоглодог, гар нийлсэн тоглогчид юм.

Шуум:

Чөлөөт агентын зах зээлд буй Брэндон Моррис Монголын үндэсний лигт тоглохыг хүсэж байна.

Эрдэнэт Майнерс багийн тоглогч А.Тэмүүжин BCH Гарьд баг руу явах шуум байна.

Одоогоор идэвхтэй сагсанбөмбөг тоглож байгаа дэлхийн хамгийн өндөр тоглогч Самуэл Дегуара IHC Apes багт нэгдэнэ гэх шуум байна. Мөн тэд Коис Жонсийг багтаа нэгтгэж магадгүй байна. Хэд хэдэн Монгол тоглогчид руу холбогдож байгаа аж.

Таны сурталчилгаа