Цаг үеийн мэдээ

Камерун улсаас гаралтай НБЭ-гийн супер од Жоэл эмбийд Хөдөлмөрийн баатар цолоор шагнууллаа. Тэрээр АНУ-ын шигшээ багийн хамт олимпын алтан медаль хүртсэн билээ. Түүний энэ гавьяаг Камеруны төр засаг үнэлж "урлаг, шинжлэх ухаан, хөдөө аж ахуй, худалдаа, аж үйлдвэрийн салбарт оруулсан онцгой хувь нэмэр"-ийн төлөө Камеруны Эр зоригийн командлагчийн одонгоор шагнажээ. Энэ нь салбартаа онцгой хувь нэмэр оруулсан, хөдөлмөрөөрөө үнэлэгдсэн хүмүүст олгогддог Камеруны хамгийн том төрийн шагнал аж.

Тэрээр олимпод 11.2 оноо, 3.8 самбараас бөмбөг авалт дундчилсан юм. Камерунд төрсөн Эмбийд 16 нас хүртлээ тэнд амьдарч, сагсан бөмбөгийн карьераа хөөхөөр АНУ руу нүүжээ. Тэрээр Франц болон АНУ-ын шигшээ багийн аль алинд нь тоглох боломжтой байсан бөгөөд АНУ-ыг төлөөлөхөөр шийдсэн.

Эмбийд "Лос Анжелес-2028" олимпын наадамд Камеруныг төлөөлөн оролцох тухайгаа цухуйлгажээ. Тэрээр "Дараагийнх нь ЛА. АНУ-ын баг биш, Камеруны баг байж магадгүй" гэж хэлсэн юм.

Таны сурталчилгаа