Цаг үеийн мэдээ

Монголын байт харвааны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн байт сурын талбайд өчигдөр эхэллээ.

Энэ удаагийн тэмцээн 18 байгууллагын 105 харваач цэц мэргэнээ сорьж байгаа юм. Үүнээс 53 нь эрэгтэй, 52 нь эмэгтэй тамирчин аж. Өчигдөр эрэгтэй чансаа тогтоох харваа явагдахад “Алдар” спорт хорооны тамирчин Д.Дашнамжил 50 метрийн зайд Монгол Улсын дээд амжилтын шинэчлэн тогтоосон байна. Тодруулбал, тус зайн дотоодын дээд амжилт 336 байсан бол Д.Дашнамжил 337 болгон ахиулсан юм.

Тэгвэл өнөөдөр эмэгтэйчүүдийн чансаа тогтоох /урьдчилсан/ харваа болон багийн тэмцээн болно. Харин эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрлийн финалын тэмцээн энэ сарын 18-нд болох хуваарьтай аж. 

Таны сурталчилгаа