Иордан улсын нийслэл Амман хотод наймдугаар сарын 19-ны өдөр U17 буюу өсвөр үеийн ДАШТ эхэлж байна. Тус тэмцээнд Сонгомол бөхийн төрлөөр 65 кг-д Цаст Тайга бөхийн клубын тамирчин Т.Боргил, Сонгомол бөхийн шигшээ багийн дасгалжуулагч ОУХМ С.Мөнхсүхийн хамт эх орноосоо өчигдөр мордсон бол өнөөдөр чөлөөт бөхийн баг МУГТ Г.Мандахнаран, Налайх дүүргийн БТСГ-ын дасгалжуулагч Д.Мөнхбаяр. нараар ахлуулан 8 эрэгтэй, 4 эмэгтэй тамирчид Амманыг зорилоо.
Сонгомол бөхийн төрлөөр уг тэмцээнд манай улс анх удаа оролцож байгаа юм.