"Парис 2024" паралимпын наадамд эх орноо төлөөлөн өрсөлдөх Монголын таеквондогийн үндэсний шигшээ баг, "Алдар" спорт хорооны тамирчид болох МУГТ Г.Болор-Эрдэнэ, ОУХМ У.Сүрэнжав нар дасгалжуулагчдын хамт Парисын зүг хүлгийн жолоо заллаа. Олимпын дэвжээнээ монгол таеквондочид тулалдахад 11 хоног үлдлээ.