Цаг үеийн мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Өрийн удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, мөн Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг үргэлжлүүлэн хэлэлцэх товтой байсан.

Хууль, тогтоолын төслүүдийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд байр сууриа нэгтгэх шаардлагатай гэж үзсэн тул баасан гаргийн нэгдсэн хуралдаанаас завсарлага аваад байсан юм. Өнөөдрийн хуралдааны эхэнд МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар дахин нэг өдрийн завсарлага хүссэн тул хугацааг сунгажээ. УИХ-ын ээлжит бус чуулган маргааш 11.00 цагт хуралдана.     

 

 

Таны сурталчилгаа