Монголын сагсан бөмбөгийн холбооноос ФИБА-гийн лиценз олгох сургалтад Table Officials буюу Ширээний шүүгчдээ хамрууллаа.
Сургалтад тоглолтын протокол хэрхэн хөтлөх, үндсэн цаг, довтолгооны 24 секундийн шүүгчид хэрхэн ажиллах, Digital Score sheet хэрхэн хөтлөх зэрэг Олон улсын стандартын дагуу үүргүүдийг нарийн зааснаас гадна, Олон улсын сагсан бөмбөгийн холбооны шинэчилсэн дүрмийн мэдлэгүүдийг олгосон юм.
Улмаар ФИБА-гаас авсан шалгалтыг амжилттай өгч тэнцэн Монгол улсаас 25 шүүгч FIBA Table Officials License-тай боллоо. Тус лиценз нь 2024-2028 оны хооронд хүчинтэй юм.
Ингэснээр Монголын сагсан бөмбөгийн холбоо нь Олон улсын ямар ч түвшний тэмцээнийг эх орондоо хүлээн авах, Үндэсний дээд лиг, М Хөгжлийн лигүүддээ ФИБА стандартаар ажиллах Table Official-ийн хангалттай хүний нөөцтэй боллоо.