"Парис-2024" зуны паралимпын наадам маргааш эхэлнэ. Энэ удаагийн паралимпын наадамд манай улсаас:
Байт харваа
Жүдо
Таеквондо
Пауэрлифтинг
Хөнгөн атлетик
Усанд сэлэлт гэсэн зургаан төрөлд 12 тамирчин оролцоно.
Монголын тамирчид зуны паралимпын наадмаас гурван спортын төрлөөр нийт дөрвөн медаль хүртсэн бөгөөд “Бээжин-2008” паралимпын наадмаас Д.Баатаржав алт, “Рио-2016” паралимпаас Э.Содномпилжээ, Б.Ууганхүү хүрэл, “Токио-2020” паралимпаас Э.Содномпилжээ алтан медаль хүртсэн юм.
Манай улсын пара тамирчид зуны паралимпын долоо дахь наадамдаа оролцох гэж байгаа ба анхлан “Сидней-2000” паралимпын наадамд оролцож, түүнээс хойш тасралтгүй тамирчдаа илгээж буй билээ.