Цаг үеийн мэдээ

Энэ өдөр Олон улсын олимпын хорооны гишүүн, Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч Б.Баттүшиг, гүйцэтгэх зөвлөлийн гишүүн П.Буяндэлгэр нар Унгар улсаас Монгол Улсад суух, онц бөгөөд бүрэн эрхт төлөөлөгч, элчин сайд О.Борбалаг хүлээн авч уулзлаа. 

Монголын үндэсний олимпын хороо, Унгар улсын үндэсний олимпын хорооны хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлыг хэлэлцэв. 

Уулзалтын үр дүнд Спортын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх, Унгар улсын спортын барилга, байгууламжийн судалгааг хийх,  хоёр улсын спортын бүх талын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг нээв.

Олон улсын олимпын  хорооны гишүүн, Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч Б.Баттүшиг “Монгол,  Унгар улс  спортын салбарт харилцаа сайн, хамтран ажиллагч найрсаг харилцаатай улс. Монгол Улсын шигшээ баг тамирчдад Будапештын дэвжээ эртнээсээ ээлтэй байдаг. Монголын баг тамирчид Унгар улсын Будапешт хотноо зохион байгуулагддаг дэлхий, олон улсын тэмцээнд тогтмол өндөр амжилт үзүүлсээр ирсэн. Найрсаг харилцаа, хамтын ажиллагаа ч энэ томоохон амжилтад нөлөөлдөг нь гарцаагүй” хэмээн онцолсон юм.

Таны сурталчилгаа