"Парис-2024” зуны паралимпын 17 дугаар наадам тав дахь өдрөө болж байна. Өнөөдөр манай улсаас хөнгөн атлетикийн эрэгтэйчүүдийн бөөрөнцөг түлхэлтийн F40 ангилалд дасгалжуулагч Д.Махаширагийн удирдлага дор Үндэсний шигшээ багийн тамирчин Ц.Баттулга өрсөлдөж, мөнгөн медаль хүртлээ.
Паралимпын наадмын хөнгөн атлетикийн төрөлд медаль хүртсэн Монголын анхны тамирчин болж байна. Мөн паралимпын наадмын Монголын баг тамирчдын зургаа дахь медаль, хоёр дахь мөнгөн медальтан болов. Тэрбээр өнгөрсөн жил болсон “Ханжоу-2024” Азийн наадмаас хүрэл медаль хүртсэн бөгөөд Бээжингийн гран-при болон Бүх Оросын алтан медальтай тамирчин юм.
Ийнхүү Монголын баг энэ удаагийн наадмаас нэг алт, хоёр мөнгөн медаль хүртсэн амжилтаар 168 орноос 22 дугаар байрт бичигдэж байна.
2024-09-01
Ямар мундаг юм бэ баяр хүршэе