Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн Тамир, Спортын Улсын хорооны Гадаад Харилцаа, Мэдээллийн Технологийн хэлтсийн дарга, Азийн паралимпын хорооны Тэмцээн, наадам, спортын хөгжлийн хорооны дарга Насанбатын Оюунбат.
Тэрээр Монголын баг тамирчид "БЭЭЖИН 2008" Зуны Олимпын наадамд бахдам сайхан амжилт үзүүлэн оролцоход БТСУХ-ны Үндэсний шигшээ багийн албаны даргаар ажиллаж байсан түүхтэй Үндэсний шигшээ багийн албыг удирдсан анхны эмэгтэй удирдагч. 2004-2014 онуудад Азийн спортын менежментийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Дэд ерөнхийлөгч, Ерөнхийлөгчөөр ажиллажээ.
2019-2023 онд Олон Улсын Паралимпын хорооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, "Эмэгтэйчүүд ба Спорт" комиссийн гишүүн, 2009-2020 онд Монголын Үндэсний Паралимпын хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж Пара спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж яваа эрхэм зүтгэлтэн юм. "ТОКИО 2009" Азийн хүүхдийн Пара спортын наадам, "ВАНКУВЕР 2010" Өвлийн Паралимпын наадам, "ЛОНДОН 2012" Зуны Паралимпын наадам, "ГУАНЖОУ 2010" Азийн Зуны Пара спортын наадам, 2011 онд болсон Тэргэнцэртэй тамирчдын Дэлхийн наадам, 2012 оны "Азийн хүүхдүүд" наадам, 2022 онд ОХУ-ын Владивосток хотод болсон "Азийн хүүхдүүд" наадамд оролцсон Монгол Улсын багийн ахлагчаар ажилласан туршлагатай манлайлагч.
Орос, Англи, Хятад хэлний өндөр боловсрол мэдлэгтэй бүсгүй билээ.Түүний аав нэртэй багш. Монгол Улсын Гавьяат багш Осорын Насанбат хэмээх эрхэм хүн бий. Насанбатын Оюунбат усан спортын тамирчин.
Усан спортын багш, дасгалжуулагч мэргэжилтэй. 2007 онд БНХАУ-ын Бээжин хотын Спортын их сургуульд Спортын менежментээр Боловсрол судлалын докторын зэрэг хамгаалсан анхны Монгол хүн, Монгол бүсгүй.