“Парис-2024” зуны 17 дугаар паралимпын наадам 10 дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр паралимпын хамгийн сүүлчийн өдөр. Одоогийн байдлаар Монгол Улсын баг нэг алт, хоёр мөнгөн медальтайгаар 168 орноос 57 дугаар байрт жагсаж байна.
Өнөөдөр 15:00 цагт манай улсаас пауэрлифтингийн хэвтээ шахалтын эрэгтэйчүүдийн 107 кг-ын жинд “Токио-2020” паралимпын наадмын аварга, “Рио-2016” паралимпын хүрэл медальт, дэлхийн дээд амжилтыг эзэмшигч, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ өрсөлдөнө.
”Парис-2024” паралимпын Монголын багийн сүүлийн тамирчин Э.Содномпилжээ нь ДАШТ-ий гурван алт, дөрвөн мөнгө, Дэлхийн цомын зургаан алтан медальт, Азийн наадмын хоёр алт, нэг мөнгөн медальт тамирчин юм.
2024-09-08
энэ тамирчинг л харах юм даа өөр ч олигтой юм байхгүй муу дээрээ муухай муухай дээрээ улцан гэгчээр амжилт гаргагүй байж ядахдаа допингт холбогдох хүрээд ирж чадахгүй юм даа хайран мөнгөний гарз болсон юмнууд