"ПАРИС 2024" Паралимпын наадмын пауэрлифтингийн 107 кг-ын жинд амжилттай оролцож, мөнгөн медаль хүртсэн МУГТ, Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээг "Сүхбаатарын одон"-оор шагнав.
Олимпын наадмаас багц медаль хүртсэн Монголын анхны тамирчин боллоо. Өнөөдөр Сүхбаатарын одонгоор энгэрээ мялаалаа..
-Паралимпын алт, мөнгө, хүрэл гэх гурван медальтай боллоо. Өнөөдөр Сүхбаатарын одонгоор хошой болж шагнагдсан даа баяртай байна. Сэтгэл хөдөллөө. Намайг өдөө хүртэл дэмжсэн хүмүүстээ баярлалаа. Тэр дундаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, ДХИС, Биеийн тамир спортын үндэсний хороо, Пауэрлифтингийн нэгдсэн холбоо болон дасгалжуулагчдаа баярлалаа. Ард минь байнгын байж байдаг ээж дээ маш их баярлалаа.
-2028 оны олимпыг одоо бодоод эхэлчихсэн байгаа байх?
-Ирэх паралимпын бэлтгэл өчигдөр эхэлчихсэн шүү дээ. Есдүгээр сарын 24-28-ны хооронд Бүгд найрамдах Узбекистан улсын нийслэл Бишкект энгийн төрлийн тамирчдын хэвтээ төрлийн Азийн аварга шалгаруулах тэмцээн болно. Тэнд -120 кг-ийн жинд оролцоно. Тэр тэмцээндээ бэлдэж байна. Он гараад пара тэмцээнүүддээ оролцоно.
-Ерөнхийлөгч шагнал гардуулах даа юу гэж хэлсэн бэ?
-Нөгөөх хүчтэй өрсөлдөгчтэйгөө үзсэн үү, юу болов, яав гээд асуусан. Туллаа үзлээ гэсэн миний дүү хичээгээрэй, 2028 оны паралимпад алт аваарай, итгэж байгаа шүү гэсэн.