Арабын Оман улсад есдүгээр сарын 08-11-нд зохиогдсон 4 өдрийн UCI 2.2 дугуйн уралдаанд Үндэсний шигшээ багийн тамирчид амжилттай оролцож ОУХМ Э.Билгүүнжаргал уул ба талын онооны нийлбэр дүнгээр "Хамгийн Ширүүн түрэмгий дугуйчин"-ы цомыг хүртлээ.
Монголын тамирчид багаараа 4-р байрт шалгарч, нийлбэр дүнгээр Х.Тэмүүлэн 11-т орж UCI оноо авахад ердөө 1 байр буюу 13 секунд дутлаа.
Үндэсний шигшээ багийн тамирчдыг есдүгээр сарын 22-29-нд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, аравдугаар сарын 6-10-нд "Tour of IRAN"-ы тэмцээнүүд хүлээж байна.