Жил бүрийн есдүгээр сарын 14-нд МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ПАРАЛИМПЫН өдрийг тэмдэглэдэг. Монголын Үндэсний Паралимпын хороо нь салбар 22 хороо, аймаг орон нутагт 21 зөвлөлтэйгөөр үйл ажиллагаа явуулж, 16 төрлөөр нийт 4500 гаруй хүүхэд, залуучууд, тамирчид хичээллэж байна.
Монгол Улсын пара спортын тамирчид Паралимпын наадамд 2000 оны зуны олимпоос эхлэн оролцож, гурван алт, гурван мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тамирчид маань "Парис-2024" Паралимпын наадамд амжилттай оролцож алт, мөнгөн медаль хүртэж сайхан амжилт үзүүлсэн билээ.