Цаг үеийн мэдээ

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод снукер бильярдын 15 улааны Дэлхийн цомын анхдугаар тэмцээн есдүгээр сарын 14-19-ний өдрүүдэд болж байгаа бол 6 улааны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 21-25-ны өдрүүдэд болох юм. Дэлхийн цомын тэмцээнд 20 орны 76 тамирчин, ДАШТ-д 20 орны 80 тамирчин өрсөлдөж байгаа бол манай улсаас дээрх хоёр тэмцээнд дасгалжуулагч Д.Амаржаргал, Б.Шинэбаярын удирдлагад 16 тамирчин өрсөлдөж байна. “Holiday Inn” зочид буудлын хоёрдугаар давхарт болж буй Дэлхийн цом, ДАШТ-ий шагналын нийт сан 60 мянган ам.доллар юм. Снукер бильярдын ДАШТ-ээс Монголын тамирчин Б.Нарантуяа хүрэл медаль хүртсэн нь 2023 он бөгөөд тэрбээр 2022 оны Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртэж байв.

Таны сурталчилгаа