Монголын Хөлбөмбөгийн Холбооны Элит Академийн охидын 12 насны багийн сонгон шалгаруулалтад зориулсан тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Тэмцээнд 75, 52 дугаар сургуулийн 5-6 дугаар ангийн охид өрсөлдсөн юм.
Дашрамд дуулгахад, хөлбөмбөгөөр хичээллэх сонирхолтой 10, 11 настай охид Монголын Хөлбөмбөгийн холбооны Элит Академид бүртгүүлж болно. Хичээл долоо хоногийн даваа, лхагва гарагт 09:00 болон 15:00 цагт МХБХ-ны байранд хичээллэж байна.