Монголын үндэсний сагсанбөмбөгийн дээд лиг ирэх сарын 15-нд үүдээ нээнэ. Шинэ улирлын эхэнд багууд солилцоо наймааны зах зээлд ширүүхэн өрсөлдөөнийг үзүүлж байна. Зах зээл дээрх өрсөлдөөн дундаас залуу бүрэлдэхүүнтэй Завхан Бродерс баг ирэх улиралд хүчтэй бүрэлдэхүүнтэй эргэн ирэх нь ээ. Учир юу вэ гэвэл тэд Орландо Жонсон гэх NBA-д данстай тоглогчийг багтаа элсүүлэв. Түүнчлэн өөр нэгэн NBA-д өрсөлдөж явсан тоглогч Даймонд Стөүн болон Даймонд Стөүн тэдний бүрэлдэхүүнд бий.
NBA-д өндөр түвшинд өрсөлдөж байсан Орландо Жонсоны хувьд 2012 оны NBA-ийн драфтын хоёрдугаар тойргийн 36 дахь сонголтоор Сакраменто Кингс багт сонгогдож байсан. Довтлогчийн байрлалд тоглодог, шидэлт зонхилсон арга барилтай тоглогч. NBA-д 5 улирал өрсөлдөх дөө 103 тоглолтод 3.2 оноо, 1.7 самбар, 0.7 оновчтой дамжуулалт дунджилж байжээ. Орландо Жонсон 2013 онд Индиана Пэйсерс багтай дорнод бүсийн финал хүртэл явсан түүхтэй.