Цаг үеийн мэдээ

Олимпын мөнгөн медальт, дэлхийд чансаагаараа нэгдүгээрт эрэмбэлэгдэж байгаа Монгол Улсын гавьяат тамирчин Б.Баасанхүүгийн нэрэмжит жүдо бөхийн өсвөр үеийн  анхдугаар тэмцээнд нийт  400 гаруй  өсвөрийн жүдоч оролцжээ. Хөвсгөл Мөрөн хотод болсон юм. Тэмцээнд 456 өсвөрийн тамирчин оролцсон. 44 жинд 176 тамирчин медаль хүртжээ. 

Тэмцээнийг  Улаанбаатар хот дахь Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөл, сумдын нутгийн зөвлөлүүд санаачлан Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир спортын газар, жүдо бөхийн холбоотой хамтран зохион байгуулсан байна. Тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар болжээ.

Энэ талаар МУГТ Б.Баасанхүү "Зөндөө олон хүүхдүүд оролцож байна. Багадаа эдгээр хүүхдүүд шиг л тэмцээн уралдаанд оролцдог байлаа. Аймгийн аваргаас өөр тэмцээн болдоггүй байсан. Тиймээс хүүхдүүдийн дундах өрсөлдөөнийг нэмэгдүүлэхийн тулд Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөлтэйгөө нийлж, ярилцаж байгаад энэ тэмцээнийг зохиох болсон. 13 настай даа анх тэмцээнд оролцож байсан. Дүү нараа хараад яг тэр үе санаанд бууж байна" гэв.

Таны сурталчилгаа