Хэт холын зайн гүйгч Бямбаагийн Буджаргал. Түүний хөшөө Нью Иорк хотын төв цэцэрлэгт хүрээлэнд сүндэрлэсэн гэх зураг цахим орчинд тархсан. Төд удалгүй тус зураг хиймэл оюун ухаанаар /AI/ бүтээгдсэн зураг болох нь батлагдсан.
Тэгвэд Б.Буджаргал АНУ-ын Нью Йорк хотод зохион байгуулагдаж байгаа Шри Чинмойн хэт холын зайн гүйлтийн төрөлд оролцож байгаа юм байна. Тэмцээн нь 52 хоног үргэлжлэх бөгөөд дэлхийн рекорд нь 40 хоног, 9 цагт энэ зайг туулсан байдаг. Харин тамирчин Б.Буджаргал нь дэлхийн рекордыг эвдэх зорилт тавьсан буюу 40 хоногт 5000 км замыг туулахаар өрсөлдөж байна. Тэмцээн өнгөрсөн сарын 30-ны өдөр эхэлсэн бөгөөд тэмцээнд тамирчид өдөр бүр 18 цагийн турш тасралгүй гүйж оролцдог.
Б.Буджаргал нь тэмцээн эхэлснээс хойш 24 дэх хоногт буюу энэ сарын 23-ны байдлаар 2480 км гүйжээ. Энэ нь 58 марафон буюу Дорнод аймгаас Баян-Өлгий аймаг хүртэл гүйгээд буцаад 122 км гүйсэнтэй тэнцэж байна. Бямбаагийн Буджаргал хэт холын зайн гүйлтийн ертөнцөд алдартай тамирчин. Түүний хэт холын зайг асар богино хугацаанд туулах гайхалтай чадварыг үнэлдэг аж.
2013 онд Буджаргал 182 км замыг 24 цагийн дотор туулж, Монгол Улсын рекордыг эвдсэн. 10 өдрийн Шри Чинмой уралдаанд таван удаа түрүүлсэн. 2017 онд (1189 км), 2019 онд (1222 км) дахин түрүүлсэн. 2019 онд Буджаргал Шиамэнь 6 өдрийн уралдаанд 834 км-ийн зайд түрүүлсэн.
Б.Буджаргал 2019 оны нэгдүгээр сараас эхлэн амьтны гаралтай бүх төрлийн бүтээгдэхүүн хэрэглэхээ больсон. Хүний биед байгалийн гаралтай хоол хүнс нь амьтны гаралтай хоол биш, ургамлын гаралтай хоол байдаг билээ.