Цаг үеийн мэдээ

Азербайжаны нийслэл Баку хотод Олон улсын боксын холбооны мэргэжлийн боксын лигийн ээлжит тулааан есдүгээр сарын 28-ны өдөр болж манай улсаас гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ 71 кг-ын жинд рингний эзэн орны боксчин Сархан Алиевтай зургаан үе тулалдлаа. 16 насны зөрүүтэй хоёр боксчны тулаан зургаан үе өрнөсөн бөгөөд шүүгчдийн санал нэгтэй шийдвэрээр залуу тамирчин Сархан Алиет ялалт байгууллаа. Өдгөө 26 настай Сархан Алиев нь “Белград-2021” ДАШТ-ий хүрэл медальтай бол У.Мөнх-Эрдэнэ нь “Лондон-2012” олимпын наадмын хүрэл, ДАШТ-ий хошой хүрэл, Азийн АШТ-ий алт, мөнгө, хүрэл, “Доха-2006” Азийн наадмын мөнгөн медальтай юм.

Таны сурталчилгаа