Италийн Песора хотноо Аэробик гимнастикийн 18 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-30-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.
Манай багийн тамирчид 5 төрөлд өрсөлдсөнөөс Стептэй багийн төрөлд шигшээ тэмцээнд шалгарч, VI байрыг эзэллээ. Багийн бүрэлдэхүүнд 17 тамирчин, 2 дасгалжуулагч, 2 шүүгч, 1 эмч, массажистийн бүрэлдэхүүнтэй оролцсон юм.