Цаг үеийн мэдээ

Чөлөөт бөхийн “Шахтерская Слава” эрэгтэйчүүдийн олон улсын уламжлалт тэмцээн есдүгээр сарын 28-29-ний өдрүүдэд ОХУ-ын Кемерово хотын “Кузбасс” спортын ордонд боллоо. 

Тус тэмцээний 57 кг-д оролцсон "Төгс дэвжээ"-ний тамирчин ОУХМ Б.Мөнх-Эрдэнэ хүрэл медаль, 92 кг-д "Алдар спорт хороо"-ны тамирчин Т.Дэмчигдорж хүрэл медаль тус тус хүртсэн байна. 

Тамирчид маань үргэлжлүүлээд өнөөдөр ОХУ-ын Саха улсын Якутск хотод 7 хоногийн хугацаатай хамтарсан бэлтгэлд хамрагдана. 

Үүний дараа ЗХУ-ын Гавьяат дасгалжуулагч Д.П.Коркины нэрэмжит чөлөөт бөхийн олон улсын тэмцээнд оролцохоор төлөвлөжээ.

Таны сурталчилгаа