2024 оны аравдугаар сарын 2-нд Хойд Солонгос анхны үндэсний боловсон хүчний хурлыг зохион байгуулав. Улсын хил орчмоор хүчтэй үерээс үүдсэн ноцтой хохирлын сэргээн босголтын ажил явагдаж буй энэ үед тус хурлаар улсын албан хаагчдын сахилга батыг чангатгах тушаал өгсөн байна.
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун албан хаагчдын үндэсний хурлын оролцогчдод “чухал” захидал илгээснийг Солонгосын Төв Мэдээний Агентлагаас мэдээлэв. Мэдээнд хурлын он сар, Кимийн захидлын утга агуулгыг ч нууцалсангүй.
Мэдэгдлийн үеэр, Хойд Солонгос дээд түвшний албан хаагчдыг шалгах шинэ систем бий болгох, боловсон хүчний нөөцийн сургалт болон боловсон хүчний чанарын түвшнийг ахиулах хэрэгцээ бий гэв.
Үерийн гамшгаас болж ард иргэд Хойд Солонгосын дэглэмд дургүйцэх хандлага бий болох вий гэсэн зовнилоос үүдэн нийгмийн сахилга батыг чангатгахын тулд уг хурлыг зохион байгуулсан байна. Хойд Солонгосын удирдагч долдугаар сард Амнок голын орчмоор орсон ширүүн бороонд бэлтгэлгүй байсан хэмээн нийгмийн аюулгүй байдлын сайд, бүсийн намын нарийн бичгийн даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, өөр хүмүүсийг тавьжээ.
Эх сурвалж: The Korea Times