Фүлхэм клубтэй хамтран зохион байгуулж буй хөлбөмбөгийн сургалт өнөөдрөөс албан ёсоор эхэллээ.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон Монголын хөлбөмбөгийн холбоотой хамтарсан энэ хөтөлбөрт 6-16 насны 160 хүүхэд, 30 гаруй клубээс оролцож байна.
Сургалтын үеэр Фүлхэм клубийн багш, дасгалжуулагчид 11 хүүхдийг сонгон шалгаруулж, 2025 онд тус клубийн академид хөлбөмбөгийн сургалтад хамруулна.