Өнөөдөр буюу лхагва гарагт Тайваний цэргийн хүчнийхний иргэдийн дунд явуулсан санал асуулгаар Тайваний ард иргэдийн дийлэнх нь Бээжинг ноцтой аюул занал хэмээн харж буй бөгөөд ирэх таван жилийн хугацаанд манай улс руу дайрна гэж бодож байгаагаа хэлжээ.
Өнгөрсөн таван жилийн хугацаанд Хятад тус арлын эргэн тойрон дахь цэргийн үйл ажиллагаагаа мэдэгдэхүйц өргөжүүлсэн.
Бээжин Тайванийг өөрийн эзэмшлийн нутаг дэвсгэр гэж үздэг бөгөөд арлыг өөрийн мэдэлд оруулахын тулд хүч хэрэглэхээс хэзээ ч татгалзаж байгаагүй.
Мөн Тайванийн ард иргэд Хятадын бусад аюул заналхийлэл, тухайлбал цэргийн сургуулилт, суртал ухуулгын кампанит ажилд санаа зовж байна гэжээ.
Эх сурвалж: Hindustan Times