Сонгомол бөхийн улсын шигшээ баг нь Монгол Улсад анх удаа албан ёсоор 2024 оны нэгдүгээр сард байгуулагдан бэлтгэл сургуулилтаа хийж тодорхой амжилтуудыг гаргаж эхэлсэн.
Сонгомол бөхийн суурь гишгэлт, булчингийн ажиллагаа, мэхний хувилбарууд нь Монгол үндэсний бөхтэй ихээхэн төстэй учраас үндэсний бөх, сонгомол бөхийн бэлтгэлжилт нь бие биеэ харилцан дэмждэг болно.
Монгол бөхөөр хичээллэгч залуус Сонгомол бөхөөр өндөр амжилт гаргах боломжтойг 1980 оны Москвагийн Олимпын тавдугаар байрын шагналт Монгол Улсын гавьяат тамирчин, чөлөөт бөхийн ДАШТ-ний хошой мөнгөн медальт Б.Болд, 1998 оны Зүүн азийн наадмын мөнгөн медальт Дархан аварга А.Сүхбат, 2006 оны Оюутны ДАШТ-ний алтан медальт МУ-ын заан Ц.Магалжав, 2019, 2024 оны Сонгомол бөхийн Мастеруудын Дэлхийн аварга МУ-ын начин М.Цанлиг, А.Алтанхуяг нар тодхон харуулж байна.
Сонгомол бөхөөр эрчимтэй хичээллэж Олимп, дэлхийн аваргын медальт тамирчин болохын зэрэгцээ үндэсний бөхөөр өндөр амжилтад хүрэх хүсэл зорилготой залуусыг үндэсний шигшээ багийн бэлтгэл сургуулилтад шалгаруулж дотоод, гадаадын хамтарсан бэлтгэл сургуулилтад хамруулж ажиллана.