Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсны 100 жилийн ой ирэх мягмар гарагт тохионо. Энэ өдөр их, дээд сургуулийн оюутнууд, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад зориулан “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдэвт хичээл, “Үндсэн хуульт ёс: Өнгөрсөн, одоо, ирээдүй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно.