ОУХМ Ренчингийн Тамираа болон ОУХМ Ренчингийн Хангай нар нь Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй, эмэгтэй баг тус тусдаа дасгалжуулжээ. Багууд нь аль аль нь аварга авч ах, дүү хоёр шилдэг дасгалжуулагчийн шагнал хүртлээ.
Ташрамд, Р.Тамираа нь Монголын волейболын шилдэг тоглогчдын нэг Т.Хангалын аав юм.