Цаг үеийн мэдээ

Хорват улсын Порец хотод чөлөөт бөхийн ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 8-13-ны өдрүүдэд болж байна. Тэмцээнд манай улсаас 32 тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд эрэгтэйчүүдийн 62 кг-д Н.Баатар, +130 кг-д А.Алтанхуяг нар алтан медаль хүртсэн бол Ш.Баянмөнх хүрэл медаль хүртэв. Н.Баатар дэлхийн хошой аварга болж буй бол Ш.Баянмөнх ахмадын ДАШТ-ий 11 дэх (3 мөнгө, 8 хүрэл) медалиа гардлаа. Ш.Баянмөнх тус тэмцээний хамгийн олон медальтай монгол тамирчин юм.

Таны сурталчилгаа