Израилын хойд хэсэгт Хезбола бүлэглэл 150 гаруй пуужин харваснаас Израилын хоёр энгийн иргэн алагдаж, хэд хэдэн хүн шархаджээ. Хезбола бүлэглэл пуужингаа Кириат Шмона дахь Израилын цэргийн хүчин рүү чиглэн харвасан гэж мэдэгдсэн. Лхагва гарагт харвасан уг пуужингийн хэлтэрхийнүүдээс үүдэн хэд хэдэн газар гал гараад байна.
Кириат Шмонад пуужингийн дайралт өдөр тутмын үзэгдэл болоод бараг жил гаруй хугацаа өнгөрч байгаа тул энгийн иргэд ямар нэгэн байдлаар үүнийг зогсоохыг цэргийн хүчнээс гуйж байна.
Эх сурвалж: BBC