Өнгөрөгч пүрэв гарагт, Теслагийн гүйцэтгэх захирал Элон Маск удаан хүлээлгэсэн роботаксигаа танилцууллаа. Уг машин нь хоёр хаалгатай, жолооны хүрд, тоормосны гишгүүр байхгүй. Роботакси нь зах зээл дээр өргөнөөр борлуулагдаж буй хямд машинуудыг халж, робот машинуудаар орлуулахад чиглэсэн аж.
2026 оноос уг таксинууд үйлдвэрлэгдэх ба үнэ ханшийн хувьд 30,000 доллароос доогуур байна гэж Маск хэллээ. Роботаксины ашиглалтын зардал нэг мильд 20 цент байх юм байна. Тэрээр мөн 20 хүний багтаамжтай робоавтобус ч танилцуулав.
Харин судлаачид болон үйлдвэрийн мэргэжилтнүүдийн хэлж буйгаар, роботакси гаргахад нэлээд олон жил зарцуулах хэрэгтэй, ялангуяа уг машинуудын аюулгүй, найдвартай байдлыг шалгахад хугацаа шаардагдана гэв.
Эх сурвалж: reuters.com