Цаг үеийн мэдээ

Монгол залуу алс холын Америкийн сountry урсгалын дууг дуулан “Авъяаслаг Монголчууд” шоунд оролцож байсан цаг саяхан. Тэгвэл өнөөдөр тэрбээр Ази тивдээ танигдаж “Хүлэг баатарууд” буюу “The Knights Award" шагнал хүртлээ.

Азийн шилдэг бүтээн байгуулалт, бизнесийн, хувь хүний онцгой ололт амжилт, нийгэмд үзүүлж буй нөлөөллийг үндэслэн шилдгүүдийг шалгаруулан алдаршуулдаг "The Knights Award" арга хэмжээ энэ сарын 14-нд Малайз улсын нийслэл Куала Лампур хотод боллоо.

Энэхүү арга хэмжээний “The Outstanding Country Singer of the Year” номинацид нэр дэвшин сүүлийн шатанд шалгаран уригдсан  дуучин О.Энх-Эрдэнэ азийн шилдэг каунтри дуучнаар шалгарлаа

Ийнхүү О.Энх-Эрдэнэ Азийн шилдэг каунтри дуучин боллоо.

Таны сурталчилгаа