Элон Маскийг “I, Robot” киноны найруулагч өөрийнх нь дизайныг хуулбарласан хэмээн буруутгав. 2004 онд гарсан уг шинжлэх ухааны уран зөгнөлт киноны найруулагч Элон Маскийг хүн дүрстэй робот, жолоочгүй машины загвартаа өөрийнх нь дизайныг хуулсан гэв.
Элон Маск өнгөрсөн пүрэв гаригт, жолоочгүй машин болон шинэ роботуудынхаа танилцуулгыг хийсний дараа “I, Robot” киноны найруулагч Алекс Пройас өөрийн нийгмийн сүлжээндээ, “Хөөе Элон, би дизайнаа буцааж авч болох уу?” хэмээн постолжээ. Түүний энэхүү постыг 6.4 сая хүн үзсэн байна.
Австралийн кино найруулагч тэрээр маш чадварлаг дизайны багтай хамтран киноны дүрслэлийг бүтээхээр ажилласан гэдгээ Инстаграм хуудсандаа бичсэн байна.
Мөн үүний дараа тус киноны дизайнер Патрик Татопулос Инстаграм хуудсандаа Теслагийн танилцуулгын загвар зураг болон киноны зургуудыг зэрэгцүүлэн харьцуулсан зургийг дахин нийтэлсэн байна.
Эх сурвалж: BBC