Энэ оны эхний есөн сарын байдлаар, Вьетнам улс сам хорхойн экспортоосоо 2.8 тэрбум ам.долларын орлого олжээ. Ийнхүү сам хорхой тус улсын хамгийн өндөр борлуулалттай далайн бүтээгдэхүүн болсон гэж Вьетнамын Мэдээ Агентлагаас өнөөдөр мэдээлэв.
Уг бүтээгдэхүүний гадаад экспорт жил бүр 10.5%-аар өсөж байгаа аж. Вьетнамаас сам хорхой импортолж авдаг улсуудын тэргүүнд АНУ, Европын холбооны улсууд, Хятад болон Хонг Конг улсууд багтдаг.
Вьетнамын далайн бүтээгдэхүүн экспортлогчдын холбооны тооцоолж байгаагаар энэ жил тус улс сам хорхойн экспортоос ойролцоогоор дөрвөн тэрбум доллар олох төлөвтэй байна.
Эх сурвалж: Xinhua News